Амьсгал авах

6 February 2012 7 комменттэй
Зүүд:
Зүүдэндээ зүүдэлж байгаагаа анзаарч байсан уу? Анзаардаг хүмүүсийг мистикч гэдэг юм билээ. Нэг өдөр таны бодол, үнэлэмж, амьдрал зүүд шиг байна гэдгийг анзаарна. Бодит байдал гэдэг оюун ухаанд хүртэгдэшгүй гэдгийг, оюун ухааны мөн чанар нь угтаа хийсвэр, бодит бус юм гэдгийг анзаарна. Гэхдээ яг энэ үед л бодит байдлыг мэдрэх мэдрэхүй тань сэрж эхэлнэ.
Суга:
Нэг удаа би сугарсан юм. 5 жилийн өмнө. Зүүн тийшээ сугарсан. Зарим хүмүүс баруун тийшээ сугардаг. Тийм хүмүүс галзуурдаг. Харин олонхи хүмүүс сугарахгүй сайхан яваад байдаг. Анх сугарахаар үнэхээр аймар юм билээ. Миний амьдрал гэж боддог байсан бүх зүйлс төсөөлөл юм гэдгийг олж харахаар... Амиа хорлох ч хүсэлгүй болдог юм билээ.
Үр:
Үр хөрсөнд булагдаад дотроо хэсэг бойждог. Бойжиж дуусахаараа үр үхдэг. Гэхдээ энэ бол үхэл биш. Дахиад олон олон үр ургах эхлэл. Тэр үрийн амьдрал шинэ тавцанд дахин эхэлж байгаа хэрэг. Өнгөрсөн цаг үхэж байж ирээдүй цаг төрнө.
Үхэл:
Амьдрал гэдэг үхэлтэй адил утгатай юм шиг. Үхэхийг хүсдэггүй хүн амьдрахыг хүсэхгүй байгаатай адил. Хором мөч бүрт бид үхэж байдаг. Үнэндээ үхэж байдаг. Үүнийг анх анзаарахад балмагдана. Гэхдээ нүд дасаад ирэхээр жаахан тодорхой харагдаад ирнэ. Амьдрал үхэл хоёр адилхан утгатай болохоор л хүмүүс амьдралаас айдаг. Нөгөөтэйгүүр үхлээс айдаг. Өөрөөр хэлбэл үхдэггүй хүн амьдардаггүй. Голын ус намгийн ус хоёрын ялгаа нь урсгалдаа байдаг. Хүн гэдэг голын сав мэт. Түүгээр амьдрал урсаж, хором мөч бүрт түүнийг орхин явж, бас шинэ урсгал ирсээр байдаг. Явуулахгүй гээд зууралдвал урсгал зогсоно.
Амьдрал:
Юмс хэмнэлээр дүүрэн. Далайн түрлэг, татлага. Амьсгал орох, гарах. Хайр ирэх, явах. Сэтгэл сэргэх гундах. Улирал солигдох. Өдөр, шөнө. Дуу чимээ болон түүний дунд орших аниргүй хоосон.
Давстай хоол: 
Хэзээд нэг янзаараа байдаг хүнтэй би үгээ ололцдоггүй. Хэлбэрийн хувьд. Хэлбэрийн хувьд амьд зүйлс хувирч өөрчлөгдөж байдаг. Хүн байгалийн хэлийг ойлгож, байгалийн хэлийг ойлгох гэдэг нь амьдрах гэдэгтэй агаар нэг, байгалийн хэлийг ойлгож байнаа гэдэг нь түүнтэй хөл нийлүүлэн алханаа гэсэн үг. Заримдаа аянга цахилдаг. Газар хөдөлдөг. Заримдаа дулаахан өглөө, эрвээхэйнүүд нисч байдаг.
Аянга:
Түнэр харанхуйд тэмтчиж байхад аянга цахилбал,,,,,,, юмсын баримжааг харж амжина. Түрхэн зуурын тэр гэрэл харанхуйд аялагчид баримжаа өгнө.
Зочиндоо:
Найз нь ядарчихлаа. Одоог хүртэл нийтлэл бичдэг байсан тэр сэтгэл, ухаан маань самуурчихлаа. Эргэж ирэх байх. Миний сэтгэлгээний шөнө боллоо. Одоо унтмаар байна. Амьсгалаа гаргасан. Одоо авмаар байна. Түр амасхийе. Эргэж ирэхдээ урьдынхаасаа өөр уур амьсгалтай нийтлэлүүдийг бичих байх. Яг яахыг нь мэдэхгүй. Бүгдийг амьдралд даатгаад, найз нь унтлаа. Түр баяртай. Хэзээ сэрэхийг амьдрал мэдтүгэй.

7 комменттэй:

  • Anonymous said...

    Харамсалтай байна. Зочид урам өгөхгүй байснаас болсон бол тэр тал дээр ч одоо хувь нэмэр оруулсан даа
    Юутай ч их баярлалаа гэж хэлмээр байна. Бичлэгүүд уншаад сонин сонин юм бодож, өдөр тутмын асуудал дээр ч шинэ өнцгөөс харахад тусалж байсан шүү.

  • Мөнхбаяр said...

    Яалаа гэж дээ, ямар ч "асуудал" гараагүй байгаа. Зүгээр л нэг хэмнэл төдий. Хоёр үгийн хоорондох зай төдий, Тийм, тийм хоёрын дундах үгүй төдий. Хоёр нарны хоорондох шөнө төдий.
    Бас дээрээс нь хэлэхэд: Бодол эргэцүүллийг туршиж үзэхгүйгээр байлгаад байна гэдэг хоолоо зажлаад л зажлаад л, залгихгүй байгаад байхтай адил. Туршиж үзсэн бодол үнэний тасархайг агуулж байдаг. Миний нийтлэлүүд дотор өөрөө туршиж үзээгүй бодлууд нэлээн орчихсон яваад байгаа. Тэд нар худал. Үнэн ч байж магадгүй. Жаахан бодитой юм бичмээр байна. Ингэж бодож яваад, миний сэтгэлгээний шөнө ирчихсэн байнаа гэдгийг анзаарлаа. Баярлалаа :)

  • Мөнхбаяр said...

    hahaha, Moon ee mani chini 3/12-nd ochiishtee, hamt amidrah tuhai etssiin shiidweree gargaarai, chi ene hawartaa gereesee tusdaa garahgui bolchwol esuul tuluwluguuguu uurchilbul mani ni B tuluwluguuguu zohioh heregtei bnaa ;)

  • slngo said...

    http://www.youtube.com/watch?v=vF_Zu30im1k&feature=related ene duug sonsoj bj taarlaa.. tgher ter saihan ugluug saihan ugtaarai :)

Post a Comment

Санал сэтгэгдлээ солилцохоос илүүтэй сайн сургууль үгүй билээ, баярлалаа